logo
Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслол болж байна

Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслол болж байна

2013/12/11
Өчигдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  Өмнөд Африкийн Нэгдсэн Вант Улсын нийслэл Иоханесбург хотноо  Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор дэлхийн 90 гаруй улс гүрнүүдийн удирдагчид нэг дор цугларлаа.

Тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама, Жорж Буш гэргийн хамт, Хиллари Клнинтон, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро зэрэг дэлхийн нэр хүнд бүхий хүмүүс байна. Салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа явагдах цаг мөчид Иоханесбург хотод бороотой байсан ч "FNB" хэмээх асар том цэнгэлдэх хүрээлэнд 50 000 гаруй хүн цугларч, эрх чөлөөний бэлэгдэл бүхий  дуу дуулж, бүжиглэж байсан аж. Энэхүү ёслол дэлхийн Хүний эрхийн өдөртэй давхцаж байгаа нь улам өндөр ач холбогдол өгөх шалтгаан болж байна.

Талийгаач Нелсон Манделлаг ирэх Ням гарагт эцсийн замд нь үдэж төрөлх нутаг болох "Qunu" хэмээх  хотод хөдөөлүүлэх юм.
Талийгаачтай салах ёс үйлдэх ёслол болж буй FNB цэнгэлдэх хүрээлэн



Нелсон Манделаг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэргийн хамт иржээ.


Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жейкоб Зума


Салах ёс гүйцэтгэхээр 50 гаруй мянган хүн цугларчээ.


 Нелсон Манделагийн гэргий Винни Мадикизела Мандела




НҮБ-ын тэргүүн асан Кофи Анан, Өмнөд Африкийн хамба Десмонд Туту болон Лахдар Брахими нар


Алдарт U2-ийн хамтлаг  гоцлол дуучин  Боно,
Өмнөд Африкийн нэрт жүжигчин Чарлиз Терон нар салах ёслол гүйцэтгэхээр иржээ.




АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш