logo
Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам баталлаа

Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам баталлаа

2013/12/16

Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

Журмын төсөлд Засгийн газрын гишүүд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв болон Ерөнхий сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсгийн саналуудыг тусгажээ.

Үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал зэрэг төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг тухайн байгууллагын мэдээллийн санд оруулж, шилэн дансны шийдлийг хэрэгжүүлэх юм
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш