Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Эрх шилжүүлэх тухай” А/1108 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтыг баталлаа. Жагсаалтын дагуу 7 байршилд 439,2 сая төгрөгөөр ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтын хүснэгтээр танилцуулж байна.
Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын жагсаалтын хүснэгтээр танилцуулж байна.
/сая төг/ |
||||
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2014 онд санхүүжих |
1 | БЗД-ийн ГХ үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил 1 ком | 2014 | 99.3 | 99.3 |
2 | БЗД 18-р хороо 62-р байрны үзельд халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын ажил 1 ком | 2014 | 88.4 | 88.4 |
3 | БЗД-ийн М 41-р байрны үзельд суурилуулах халаалт, хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 86.8 | 86.8 |
4 | СБД-ийн 6-р хороо Бага тойрог УДДТ Монрогийн барилга хэрэгцээний халуун усны ялтсан бойлер 0.6Гкал/ц ачаалалтай үзелийн зангилааны угсралтын ажил. 1 ком | 2014 | 46.8 | 46.8 |
5 | СБД-ийн 7-р хороо 13-р байрны үзельд угсрах халаалтын цогц төхөөрөмжийн угсралтын ажил. 1 ком | 2014 | 38.4 | 38.4 |
6 | ЧД-ийн 6-р хороо ОСНААУГ-ын хэрэгцээний халуун усны хурдны ус халаагчийг ялтсан дулаан солилцуураар шинэчлэн солих угсралтын ажил. 1 ком | 2014 | 41.2 | 41.2 |
7 | БГД 2-р хороо ЭХО -56 байрны үзельд угсрах хэрэгцээний халуун усны ялтсан бойлерын угсралтын ажил 1 ком | 2014 | 38.3 | 38.3 |
НИЙТ | 439.2 | 439.2 |