logo
Мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орно

Мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орно

2013/12/20
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Зориулалтын талбай өнөөдөр ашиглалтад орох бөгөөд өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна. 1 цаг талбайд гулгахад үйл ажиллагаа явуулж буй бусад мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1000 төгрөг төлөх юм байна. Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлнэ. Мөсөн гулгуурын 1 талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш