Уулзалтын үеэр Монгол Улс ба АНДЭЗНК-ын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжин хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар харилцан санал солилцов.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн дорвитой өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрэгжүүлэх үүднээс бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгдөг тухай тэмдэглэхийн зэрэгцээ нэн буурай, арлын жижиг болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд зэрэг онцлог нөхцөл байдал бүхий улс орнуудын тусгай хэрэгцээ, хөгжлийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн АНДЭЗНК болон Гүйцэтгэх нарийн бичгийн даргын хүчин чармайлт, санал санаачилгыг манай улс өндрөөр үнэлж байдгийг дурдав.