Махны дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 18-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.6 хувь, үхрийн ястай мах 0.8 хувь, адууны мах 3.7 хувь, ямааны мах 2.7 хувиар өсч, үхрийн цул мах 2.1 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай мах 0.3 хувь, адууны мах 3.1 хувь, ямааны мах 3.5 хувиар өсч, үхрийн цул мах 0.6 хувиар буурсан байна. 2013 оны 12-р сарын 18-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6800 төгрөг, хонины цул мах 6760 төгрөг, үхрийн /ястай/ мах 7780 төгрөг, үхрийн цул мах 8965 төгрөг, ямааны мах 5125 төгрөг, адууны мах 5960 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 12-р сарын 18-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.0 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.8 хувь, 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар өссөн байв. Харин 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 18-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.