Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монголын 10 залуу дипломат 2013 оны 12 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчдийг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Луо Жаохуй хүлээн авч уулзав. Айлчлалын үеэр Монголын залуу дипломатууд Хятадын эртний түүхт хот болох Юньнань мужийн Дали хотод зочлов. Ирэх онд БНХАУ-ын 10 залуу дипломат манай улсад айлчлах юм.