logo
Г.Бошигтод оноосон ялыг хэвээр үлдээлээ

Г.Бошигтод оноосон ялыг хэвээр үлдээлээ

2013/12/21
Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигтын гомдлыг  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 10 жил, нэг сарын хорих ялыг   хэвээр баталсан байна. 

МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд буюу гэртээ өөрийн төрсөн хүү Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжинд хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш