Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 21. Бага морь одтой 8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 08.47-д мандаж, 17.04-д жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр зөвхөн хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэх тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Ардаа чирэгдэл үүсгэх алхам хийхгүй байхыг хичээ. Энэ өдөр өөрийн үзэл бодолд дүгнэлт хийж сайтар бодож үзэхийг зөвлөе. Өнөөдөр харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал үерхэл нехөрлөл бизнесийн харилцаа ихээхэн таатай байх болно. Харилцаандаа бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэл. Хэрвээ та хоёрын зорилго нэг бол зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа тэмц.
Хумхын орд (1/20-2/18): Эрчүүд уйтгарлаж, таагүй болно. Найзуудтайгаа байх ба ганцаар байхын хооронд сонголт хийнэ. Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө. Дунд насны хүмүүс зугаалга хийхийг зөвлөж байна. Баярын уур амьсгал хэдийн орсон нэг нь бусдыгаа уриалах ажиллагааг явуулна. .
Загасны орд (2/19-3/20) Тогтвортой өдөр. Хов жив шуугианаас чимээгүй салж явах чадвар хийгээд яаруу адгуу зан өнөөдөр загаснуудыг аврах бөгөөд хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Өнөөдөр дэлгүүр хэсвэл гайхалтай худалдаа хийнэ. Гадуур гарахыг хүсэж гэртээ үлдэж, овоорсон их ажлаа дуусгахыг илүүд үзнэ. Одоо аливаад бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлж байгаа бол бизнесийн зөвлөгөө үнэлж баршгүй тус болохоос гадна өөр ажил эрхэлдэг бол энэ нь амжилтанд хүрч, хамт олны дунд нэр хүндтэй байхад тусална.
Хонины орд (3/21-4/19): Шаардлага өндөртэй өдөр. Холигдмол чиг хандлага нь өнөөдрийг төвөгтэй болгоно. Гэсэн хэдий ч чи зөв юм хийснээ мэдрээд баярлах мэдрэмжийг мэдэрнэ. Бусад нь чиний үзэл бодол болон санаануудыг эсэргүүцнэ. Зарим Хонины ордныхон магадгүй байгууллагын сайн дурын ажилтан хайж байгаа аюул гамшигтай бүсэд тусламж үзүүлэх хүмүүнлэг үзэлтэнг санал болгоно. Бусад Хониныхон өөрийн хамаатны хүмүүсийг ашиглахыг хүсдэг. Хөдлөхөөсөө өмнө дараагийн үүсэх нөхцөлийг тооцоол.
Үхрийн орд (4/20-5/20): Холимог өдөр. Орноос боссон цагаасаа эхлэн аливаа саад тотгор таагүй байдал тохиож болзошгүй. Та ажилдаа хожигдох буюу чухал зүйлээ мартаж болзошгүй тул аль болох эрт гарахыг хичээ. Аливааг хэтийн төлөвлөгөөтэй хий. Ингэснээрээ амжилтад хүрч чадна. Ажил мэргэжлийн сонирхол хөндөгдөнө. Тиймээс ажил мэргэжлийн зорилго тань энэ өдөр бүтнэ. Замбараагүй байдал төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй.
Ихрийн орд (5/21-6/21): Баяртай өдөр. Гэр бүлийнхэн чинь өөрсдөдөө хамааралгүй асуудлыг чухалд авч үзнэ. Төрөл саднаараа уулзаж цугларах нь танд хэсэг хугацаанд уулзаагүй хамаатнуудтай уулзах боломж өгнө. Магадгүй та амралтаараа явж байгаа эсвэл хотын захаас ирсэн зочдыг хүлээн авах болно. Тэднийг тааламжтай хүлээн авч, таалагдсан хүмүүстэйгээ сайхан хөгжилд. Сонин сайхныг ярьж, амралтын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцах нь таныг таатай байлгах болно. Зарим ихрийн ордныхон хайр дурлалын асуудал дээр хань ижлээ хуурч магадгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Урам зоригтой өдөр. Өнөөдөр мэлхийн ордныхны хувьд таашаал авах зүйлсийн нэг нь тэд өөрсдөө байх болно. Од гарагс таныг гадна дүр төрх болон зан чанараа дээшлүүлэхэд тусалж, таны хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Өндөр боловсрол, хол газар руу аялах, шашны болон улс төрийн үйл явдлуудад оролцох, түүнчлэн зохиол бичих, хэвлүүлэх, соёлын үйл ажиллагаануудад оролцоход тохиромжтой өдөр. Үнэ цэнэтэй, чухал мэдээлэл танд ирэхэд хэзээд бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
Арслангийн орд (7/23-8/22): Бүтээмжтэй өдөр. Туршлагын чанар чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй байж болох юм. Сар одоо таны ганцаарчилсан үйл ажиллагааны гэр ихрийн ордыг дайран гарч байна. Тиймээс сарны энерги шинэ зүйл эхэлснээс хийж байгаа төслөө дуусгахад илүү тохиомжтой байна. Оюуны гэгээрэл, сэтгэл ханамжын хэрэгцээ өндөр байх бөгөөд тан нарын олонхи нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах магадлалтай. Таны төлөө ар талд чинь ажиллаж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно. Энэ нь танд ирж буй илүү их орлого, мөнгөтэй тэнцэх болно.
Охины орд (8/23-9/22): Сайн өдөр. Өчигдөр шөнө хэтрүүлсэнээс болоод нозоорсон байдалтай таны өглөө эхлэнэ. Дотоод зөн билиг чинь илүү байна. Хайртай хүнтэйгээ цуг байх нь таныг завгүй байлгаж мэднэ. Найз нөхөд тань танд туслахыг хүснэ. Гэр бүлтэй охиныхон хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал хандуул. Та яаж хүмүүжүүлнэ хожим та түүнийхээ үр шимийг хүртэх болно. Таны амьдралыг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бодлогоширсон өдөр. Өөрийнхөө биеийг сонсож хүнд бэрх зүйл рүү өөрийгөө бүү түлх. Таныг юм бодоод ганцаараа байхад тань cap таны байшинд орж ирэх ба энэ нь танд тайвширч, сарнай цэцэгсийг үнэрлэ гэж хэлж байгаа юм. Хэрэв хэн нэгэн танд өөрийн нууцаа хэлвэл маш анхааралтай ханд. Заримдаа нууцаар сонссон зүйл хадгалж явахад хүнд дарамт болдог. Мөн та хэн нэгнээс ямар нэг зүйлийг нөгөө талаас нь ярихыг сонсвол энэ нь ч мөн хэцүү санагддаг. Ажил хэрэгч, мөн анхааралтай бай. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Хэрэв танд ямар нэг нууц байвал үүнийхээ талаар бод. Тэдгээр зүйлс танд гай учруулж таныг сандраах зүйлс үү?
Хилэнцийн орд (10/23-11/21): Дарамттай өдөр. Өнөөдрийн охины ордны сap таныг хүсээгүй зүйлтэй тулгана. Бүтэхгүй байгаа зүйлсийг хялбархан даван туулна. Мартагдсан жижиг сажиг зүйлс эсвэл орхигдсон үйл явдалууд санхүүгийн эх үүсвэрийг ашиглан үргэлжилнэ. Өнгөрсөн бухимдлыг эргэн сөхвөл хэрүүл маргаан өдөөнө. Үүнийг даван туулахын тулд хэлэлцээр хийж боломжтой бол харилцан буулт хий.
Нумын орд (11/22-12/21): Уулзалт хийх хамаатнууд найз нөхөдтэйгөө харьцахад туйлын таатай өдөр болохыг од эрхэс зааж байна. Хүүхдүүдтэйгээ болон хайрттайгаа харьцах харьцаа туйлын сайн. Тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Сүм хийдэд очвол зохистой. Баяраар найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж зугаацан, тэдэнд бэлэг өгч баярлуулахыг хичээгээрэй.