logo
1000 Хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо

1000 Хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо

2013/12/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулж,  нийслэлийн удирдлагууд бяцхан хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш