Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно. Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайг тойрон 3 зогсоолд түр зогсоохоор Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ. Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайдаа цуглан шинэ оноо угтах иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах юм. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисйн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолд тус тус зогсон иргэдэд үйлчлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.