Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр төрийн түшээд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрийн тулганы галыг бадраах ёслол үйлдэв. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцлоо.