logo
Өдрийн зурхай /2014-01-02/

Өдрийн зурхай /2014-01-02/

2014/01/02
 Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 1. Элдэв тэнгэртэн одтой долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Мунхрахуй.  Наран 08.43-д мандаж, 17.07-д жаргана.  Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Од эрхэс арилжаа наймааны ажил, хэлэлцээр, үнэт цаастай холбоотой ажлыг ивээж байна. Санаачлагыг алдалгүй бүх зүйлд зоримог ажилла. Шинэ нөхцөл байдалд зохицох, бусдыг өөртөө татах чадвараас төлөвлөгөөний чинь биелэл хамаарна. Хувийн амьдрал чинь танаас хөөрүү зангаа дарж, тухайн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харахыг шаардаж байна.


Хумхын орд (1/20-2/18): Азтай өдөр. Том худалдан авалт хийхээр бэлтгэ. Бүх боломжит хувилбарыг бодож тооцоол. Энд та төлөвлөснөөс илүү хөрөнгө гаргах магадлалтай. Цаг нь болохоор та өөртөө олон зүйлийг зөвшөөрч болно, Харин одоохондоо хүлээзнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавь.

   

Загасны орд (2/19-3/20) Энэ өдөр та маш таатай ажлууд хийнэ. Таны нэр төр, бие даасан байдалд юу ч заналхийлэхгүй байна. Гэхдээ сул дорой байхгүйн тулд тайвширч болохгүй. Өөрийн байр байдлыг захиргаадалтаа тогтооход бүү ашигла. Хүүхдүүдтэйгээ өндөр дуугаар харьцахаа боль.

 

Хонины орд (3/21-4/19): Нигүүлсэнгүй өдөр. Сүм хийдэд очих, бусдад энэрэл үзүүлэх, бусдын асуудалд оролцоход таатай. Зарим хүмүүс ахуйн тал дээр хэцүү сонголт хийх болно. Хүрээлэн буй хүмүүсийн ёс суртахуунгүй байдлаас хохирол амсаж ч магад. Тэвчээртэй байж, өөрийгөө хамгаалахыг хичээ.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Ахуйн асуудлууд хамгийн эхний ээлжинд орно. Бодит орлогоо тооцож үзээрэй. Найз нөхөд болон ойр дотно хүмүүсийн туршлага их тус болно. Эрт эхэлсэн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил болон бүтээлийн ажил амжилттай дуусна. Ойрын хүмүүс тань таныг дэмжиж туслана.

 

Ихрийн орд (5/21-6/21):  Хүнд өдөр. Амьдралын эрч хүч буурч, биеийн байдал муудах, мартах байдал гарах бололтой. Өнөөдөр дүгнэлт хийх, чухал асуудал шийдэх хэрэггүй. Хувийн амьдралд цав гарна. Муу санаа бодол түгшүүр таныг орхихгүй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Танил болон хамаатан садангуудтайгаа уулзана. Тэд зөвлөмж туслалцаа авахаар танд хандана. Үүнээс бүү татгалзаарай. Гарсан бүхэн эргэн ирнэ. Энэ өдөр гадагш явахдаа анхааралтай бай. Бэртэж болзошгүй.

 


Арслангийн орд (7/23-8/22): Хэцүү өдөр. Та хэн нэгний чадварыг ашиглаж чадна. Энэ үед ойр дотны хүмүүсийг сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол та ойрын хүмүүсээ алдаж мэднэ. Хөрөнгө мөнгө өөрийн нөөц бололцоо, мөн өөрийгөө хайр найргүй үрнэ. Зовлон жаргал зэрэг бүхий л зүйлд оролцоно. Үр ашиггүй маргаанаас зайлсхий


Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Нөхөрсөг зөвлөгөө авч эсвэл хамаатантайгаа уулзах нь эд материалын байдалд сайн нөлөө үзүүлнэ. Өөр дээрээ дэндүү олон асуудал овоолж, хэд хэдэн ажил нэг зэрэг барьж авахын хэрэгүй.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Зорилготой өдөр. Та хуучин өрөө барагдуулах хэрэгтэй. Та тэрнээс битгий бултаарай. Та том юм худалдаж авах хүсэлтэй ч битгий яараарай. Таны хайр шударга, үнэнчийг бэлэгдэж болно. Та хайртай хүмүүсээ ямар ч гай зовлонгоос хамгаалахад бэлэн.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүлээцтэй өдөр. Та болон таны хамтран ажиллагсадын хооронд тогтсон эртний нөхөрлөл жинхэнэ хайр сэтгэл болон хувирч болзошгүй. Одоохондоо сэтгэл санаа харьцаагаа ил дэлгэх хэрэггүй. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно.

 

 
Нумын орд (11/22-12/21): Эмх замбараагүй өдөр. Төлөвлөгөөт ажлын хугацаа доголдох түншүүд хамт олон ажиллагсдын үйл ажиллагаанд уялдаа холбоо болох магадлалтай. Үүнээс улбаалан таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрвээ та ажил амьдралаа зохицуулж чадвал танд барагтай л өвдөх зүйл байхгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш