“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 1 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв. Эдгээр тогтоолоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаахаар тогтжээ.