logo
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ!

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ!

2014/01/04
2014-1-1ий өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас  20-40 см нимгэн мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

 Ус судлалын сектор

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш