logo
Өдрийн зурхай /2014-01-06/

Өдрийн зурхай /2014-01-06/

2014/01/06

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 6. Шувуун хушуут одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.  Наран 08.40-д мандаж, 17.10-д жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Таатай өдөр. Өнөөдрийн уриа бол “хичээнгүйлэн хөдөлмөрлөх, зорилгодоо саадгүй хүрэх”. Санхүүгийн үсрэлт хийхдээ нөлөө бүхий хүний тусламжийг авна. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах эсвэл хамаатан садан мөн хамтрагчтайгаа уулзсанаар санхүүгийн асуудлаа бататгаж авах болно. Орой эрүүл мэндээ сайжруулахад анхаар.

 


Хумхын орд (1/20-2/18): Мэдээлэл авах, эрх чөлөөтэй байх, олон хүнтэй харьцахад таатай өдөр. Эрсдэлтэй байдалд дурлах нь таны эрүүл мэндийг ноцтой асуудалд хүргэх шалтгаан болно гэж одод анхааруулж байна. Биеийн хүчний ачаалал болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.

   

Загасны орд (2/19-3/20) Тайван ажлын өдөр. Тайван байдал, зөн билэг чинь хамгийн хүнд асуудлыг ч зөв шийдэж чадна. Ихэнх нь амьдралаас таатай зүйлийг авч чадах болно. Амжилт зөвхөн танаас шалтгаална. Өөдрөг сэтгэлгээтэй бай. Архаг өвчин хөдөлж магад.

 

 

Хонины орд (3/21-4/19): Өөрөө өөртөө дүгнэлт хийх өдөр. Өдөр тутмын ажлаа хийж, тайван амрахад таатай. Тайван орчинд бодол санаа, үйлдлийнхээ учрыг ол. Хэцүүхэн нөхцөл байдал гарсан ч бүү шантар, та бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Харин шинэ долоо хоногт ойрын үед хийхээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхэл.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Алдагдсан зүйлээ олж авах, холбоогоо сэргээхэд таатай өдөр. Бүх юм тань дээр эргэж ирэх болно. Хуучин өрөө тарааж, тусламж хэрэгтэй хүнд тусла. Хэт ихээр өөрийгөө бүү үнэл. Найз нөхөд тань танд олон төрлийн арга хэмжээнүүдийг танилцуулах болно. Танд горьдлого найдлага төрүүлэх зүйл байхгүй учраас нийгмийн үйл ажиллагаанууд урмыг тань хугална..

 

Ихрийн орд (5/21-6/21): Чухал өдөр. Хэдийгээр гол хандлага чинь ажилдаа чиглэсэн байгаа боловч гайхалтай сайхан өдөр байна. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачаалал чинь багасана. Ихрийн ордныхонд гэр ахуйн тавилга авах хүчтэй сонирхол төрнө. Ажил, үүргээ биелүүлдэг эерэг хандлага чинь ямар ч сөрөг хандлагуудыг үгүй хийж чадна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Зарим хүмүүс боловсролын асуудал, багш нартай болон сургууль соёлын газартай харьцах нь хамгийн чухал болж ирнэ. Саад болсон хамаг хүчин зүйлүүдаэс өөрийгөө тусгаарлан, хүссэндээ хүрэхийн тулд маш шаргуу байх хэрэгтэй.

 


Арслангийн орд (7/23-8/22): Төөрөгдүүлсэн өдөр. Бага мэдээллээс бопж та удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Та шинэ ажлаа эхлэхээс өмнө хуучин ажлаа дуусгах хэрэгтэй. Таны карьерт сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх сөрөг нөлөө их байна. Гэвч тэд өөрийн нэр алдрыг маш их эрхэмлэж, хамгаална.


Охины орд (8/23-9/22):  Хоёрдмол өдөр. Байдлыг буруу дүгнэж, найзынхаа талаар алдаатай төсөөлөлтэй байснаас болж санхүүгийн хямрал үзэж болно. Хувийн амьдралд санаандгүй өөрчлөлт орж болзошгүй. Том үйл явдалд оролцож ч магадгүй. Өөрийгөө эзэмдэж, зоригтой байхыг одод зөвлөж байна. 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Болгоомжтой байх өдөр. Одод таныг эрсдэл бүхий ажиллагаанаас сэрэмжлүүлж байна. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Нөхцөл байдлыг буруу үнэлэн, ажилд дарагдах, бодлогогүй амлалт өгөх зэргээс болж хүндрэлд орох магадлалтай байгаа тул ажил үүргээ аль болох багасга.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Эргэлзээгээ тайлах,оюуны өсөлт дэвшилд хүрэхэд сайн өдөр. Хилэнцийнхэн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч энэ нь зайлшгүй зүйл байдаг. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа зарим талаар хөндий байж магадгүй. Тайван намуун орчинд хүүхдүүдтэйгээ амарч цэнгэ.

 

 
Нумын орд (11/22-12/21):  Ажлын чадвар нэмэгдэх өдөр. Та маш их анхаарал шаардсан ажил хийх нь. Энэ өдөр таатай, таагүй янз бүрийн санаандгүй явдлаар дүүрэн байх бололтой. Гэхдээ та юунаас ч айх хэрэггүй, танд юуг ч даван туулах чадал байна. Гэр бүлийн хүнтэйгээ бүрэн дүүрэн харилцан ойлголцох нь маргаашдаа итгэх итгэлийг авчирна

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш