Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн 2013 оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Бельги Улсад хийсэн айлчлалын дүнтэй танилцаад, айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох яамтай хамтран ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.