Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Болорын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж дараагийн тэргүүнийг энэ сарын сүүлээр Их хурлаараа сонгох аж. Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн нь дөрвөн жилийн хугацаатай томилогддог бөгөөд УИХ-ын гишүүн Б.Болорын хувьд бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа төдийгүй энэ байгууллагыг удирдах нас нь хэтэрсэн учир ажлаа дараагийн хүндээ шилжүүлэхээс аргагүй болжээ. Харин энэ боломжийг ашиглаж, Ардчилсан нам доторх “гал тахигч” фракцынхан элдэв янзын арга сүвэгчилж эхэлсэн тухай мэдээлэл Төрийн ордонд хүчтэй яригдаж байна. Түүгээр бол Ардчилсан залуучуудын холбоог зөвхөн Архангай аймгийн залуус, фракцид багтдаг гишүүдийн гар хөл бологчдоор дүүргэх оролдлого хийгдэж эхэлжээ.
Гал тахигч фракцийг толгойлогч нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юм. Тэрээр залуучуудын байгууллагыг өөрийн эрхшээлдээ оруулахын тулд Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлд өөрийн төрсөн охиноос эхлээд өөрт хамаарах ойр тойрныхоо хүмүүсийг багтааж эхэлсэн байна. Мөн хэзээ мөдгүй холбооныхоо зодгийг тайлах гэж буй Б.Болор гишүүн ч залгамж халаагаа өөрийн хүндээ шилжүүлэхийн тулд нойр нь хүрэхээ больж, энэ талын хор найруулах их ажилтай болсон сураг дуулдана. Тэдний санаа зорилго ч нэг байгаа гэх.
Уг нь Ардчилсан залуучуудын холбоо гэдэг нутаг ус харсан, хийх бүтээхээр маруухан нөхдүүдийн хоргодох байр нь болдог холбоо байгаагүй. УИХ-ын гишүүн Б.Болор тус холбоог тэргүүлсэн үеэс энэ үзэл санаа сууж, одоо бүр ганц Архангай аймгийн улстөрчдийн цуглуулга тэднийг даган баясагчдын үүр уурхай болсон гэнэ. Залуучууд руу хандсан, нийгэм рүү хандсан дорвитой ажил санаачлан зохион байгуулж байсан нь тоотой аж. Үндсэндээ Ардчилсан намын залуучуудын холбоо гэх нэрнээс цаашгүй амьгүй албат болж хувирчээ. Ийм эмгэнэлт байдалд Ардчилсан залуучуудын холбоо ирсэн байтал одоо болох холбооны удирдлагын сонголтыг буруу хийвэл Ардчилсан намыг доод шатнаас нь дэмжих залуучуудын байгууллага Н.Батбаяр, Б.Болор нарын гараар орж дуусч мэдэх аж.
Г.ШАРХҮҮ