Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 26-31 хэм, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 18-20 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.