Өнөөдөр зүүн зүгийн нутгаар салхи шуургатай байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 25-30 хэм, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 877гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.