Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Уянга нар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблей, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нарын урилгаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартье болон Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле болон Сенатын гишүүд нартай уулзахын зэрэгцээ Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзаж ярилцах юм байна.