Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 20. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Авахуй. Наран 08.26-д мандаж, 17.23-д жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хөгжлийн шинэ түвшинд шилжих өдөр. Шинэ ажил эхлэх, гэрээ хийхэд таатай. Ажил дээрээ амжилт олно. Ямар ч асуудлаас нэр хүндтэй гарч чадна. Гэнэтийн үйл явдалд бэлэн байж өөрийн санаачилсан төсөл төлөвлөгөөнд санаа нэгтэнүүдээ татан оролцуулахад тохиромжтой байна.
Үхрийн орд (4/20-5/20): Сонирхолтой өдөр. Өмнөх ажлаа төлөвлөхөд таатай. Найз нөхөд хамаатан саднуудын зөвлөгөө үнэлшгүй тус болно. Шинэ санал бодол, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тустай. Орон байраа сольж болзошгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Гэнэтийн зүйлээр дүүрэн өдөр. Хамаатан садан, найз нөхдийн харьцаа хэвийн байх ба өөрийгөө барьж чадвал цаашдаа ч ийм байна. Бүх чадлаа дайчилсан ажлаа өнөөдөр л дуусгах болно. Уулзалгүй удсан эртний хайрттайгаа уулзаж магадгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Тууштай өдөр. Энэ өдрийн нөлөөгөөр та илүү сэтгэл татам болно. Олон хүн шинэ гоёл авахыг хүсэх биз. Та гадаад үзэмждээ илүү их анхаарал тавих болно. Гоо сайхан, үсчин ороход тааламжтай үе. Харшлаас урдчилан сэргийлэх арга хэмжээ авахад үр дүнтэй.
Арслангийн орд (7/23-8/22): Эрч хүчтэй өдөр. Хайр сэтгэлд чинь гэнэт өөрчлөлт орно. Тиймээс та хүлээцтэй анхааралтай хандана уу. Ганцаараа ажиллахад таатай. Хэзээ ч байгаагүй эрчимтэй ажиллах болно. Материаллаг байдал тань дээшилнэ. Ажиллах үндсэн хөдөлгөгч хүч нь материаллаг баялгийн өсөлт байна.
Охины орд (8/23-9/22): Хэцүүхэн өдөр. Санхүүгийн алдагдал гарч болзошгүй. Хувийн амьдрал чинь танаас анхаарал, болгоомжыг шаардана. Эргэн тойрныхныхоо учрыг ол, учир нь та хувь заяаны гэнэтийн эргэлтэд бэлэн байх ёстой. Аль болох тайван байхыг хичээ. .
Жинлүүрийн орд (9/23-10/22): Гараг эрхсийн зүгээс нөлөө ихтэй өдөр. Хэтэрхий хөнгөмсөг, ажил хэрэгч байдал чинь харилцаанд сөрөг хандлагыг бий болгоно. Бодож тунгаахаасаа урьдаж хэлж, хийчих гээд байдаг ч, тухайн нөхцөл байдалд яадаг ч байсан үг хэл, харц, царайгаа аятайхан байлгахыг хичээгээрэй. Өдрийг гэр орондоо зориул.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тааламжтай өдөр. Энэ өдөр бие организмд хортой бүхнээс, ялангуяа спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг хичээгээрэй. Хэрвээ та авхаалжтай байж чадвал өнөөдөр танд байдал ашигтайгаар эргэж ажил дээр чинь таатай өөрчлөлт гарна. Байдал хаашаа эргэх нь зөвхөн хилэнцүүдээс шалтгаална.
Нумын орд (11/22-12/21): Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр та тэвчээртэй сониуч зантай байна. Таныг гүтгэж магадгүй. Та тайван бодолтой ажлаа явуулаарай. Таны гаргасан амжилт өмнө байгаа асуудлуудтай зүйрлэхэд юу ч биш санагдаж болно.
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр сайхан мэдээ, таатай уулзалт болох болно. Гэхдээ хэт гүнзгийрэх эсвэл замбараагүй харьцаанаас зайлсхий. Аялалд явсны хэрэггүй, азгүйтэх болно. Хувийн уран бүтээл дээрээ ажиллах, гэрийнхэнтэйгээ, дотны хүмүүстэйгээ өдрийг өнгөрөөсөн нь дээр.
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр хэлж баршгүй үйл явдлаараа онцлог байна. Энэ өдрийг бүх зүйлээ цэгцлэхэд зориулаарай. Тавилгаа өөрчлөх, ханын цаасаа өөрчлөх хүсэл төрж болзошгүй. Харин мөнгөний ажлаар оролдохыг одод зөвшөөрөхгүй байна. Шийдэмгий бус байдал, хэтэрхий их итгэлээс болж та зовно.
Загасны орд (2/19-3/20) Ажил хэргийн болон уран бүтээлийн идэвхжлийн өдөр. Таны ажиллах чадварт олон хүн атаархах ч, ажлынхаа эцсийн үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. Сэтгэл татах чанар чинь улам нэмэгдэж амжилтанд хүрэх, бүх саад, сорилтыг даван туулахад дөхөм болно. Эрүүл мэндэд хүндрэл гарч магад бөгөөд халдварт өвчнөөс сэрэмжил.