logo
Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцох сонирхолтой байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцох сонирхолтой байна

2014/01/22

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан  БНХАУ-ын Худалдааны тэнхимийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйлчилгээ хариуцсан хорооны дарга Ю Ян Гин-ийг   хүлээн авч уулзлаа.

Хятадын барилгын салбарынхан Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцох сонирхолтой байгааг тэрээр уулзалтын эхэнд онцоллоо.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг шинэ байр болгох, нэг давхар барилгыг олон давхар болгох технологи Хятад улсад нэвтрээд 10 гаруй жил болж байна.  Энэ туршлагыг Монгол улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж хэлэв.

Түүнчлэн Хятадын “Urban Development (Beijing) Investment Group Co Ltd” нь “Заг” ХХК-тай хамтран хавтгаалжин угсармал барилгын материалын үйлдвэр оруулж ирэх гэж байгаагаа дуулгаад яамны зүгээс хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх боломжийн талаар хөндлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш