Украйны Киев хотод хоёр өдөр дараалан хүчтэй мөргөлдөөн болжээ. Парламентын ордныг чиглэсэн замыг хамгаалж буй цагдаа нар луу залуучууд бензинтэй шил зэргийг шидсэн бол цагдаа нар баривчлагдсан зарим жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү жагсаал тэмцэлд оролцогчдыг өдөөн турхирч байна хэмээн Европын улс төрчдийг буруутгаад байгаа юм.
Мөн тэрээр нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анхааруулсан бол ерөнхийлөгч Виктор Янукович зөрчил үймээн улс орны тогтвортой байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт тус улсын парламентаар батлагдсан жагсаалын эсрэг хууль лхагва гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Украйны удирдлагууд Оросыг "түшиж", Европын Холбоотой байгуулахаар төлөвлөсөн гэрээнээс татгалзсаныг эсэргүүцсэн Украйнчууд өнгөрөгч 11-р сараас хойш жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/