Тус Байнгын хорооны өнөөдрийн /2014.01.21/ хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, мөн Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл болон Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.