logo
8-10 цэнэглээд 80-100 км явах хүчин чадалтай цахилгаан машин үйлдвэрлэжээ

8-10 цэнэглээд 80-100 км явах хүчин чадалтай цахилгаан машин үйлдвэрлэжээ

2014/01/23
 Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад угсарч, үйлдвэрлэсэн  J-800 EV цахилгаан машинуудыг “Цахилгаан тээвэр” компани танилцууллаа.  “Garden car” буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машины эд ангийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас авчирсан бөгөөд 12 аккумляторын тусламжтайгаар ажиллана. Хурдны дээд хязгаар нь 20 км/цаг бол 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй  юм. Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна. Хотын захиргаа уг автомашиныг зуны улиралд Хүй 7 худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд иргэдэд үйлчлэхээр ашиглах цахилгаан машиныг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш