logo
 “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй”  сэдэвт хуралдаанд оролцлоо

“Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” сэдэвт хуралдаанд оролцлоо

2014/01/23
Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларктай уулзсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Кондегийн хамт “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” (The future of Extractives) сэдэвт хуралдаанд оролцлоо.

Монгол Улс нь Хариуцлагатай уул уурхайн асуудлаар санаачилга гарган Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбарт хуралдааныг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш