logo
Залуучуудыг бригадын зохион байгуулалтаар ажиллуулна

Залуучуудыг бригадын зохион байгуулалтаар ажиллуулна

2014/01/24
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх  “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” 2014 онд  Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой  Монгол залуу” хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллах юм байна. “Ажлын гараа” төслийн хүрээнд хийгдэх ажилгүй залуучуудыг бригадын зохион байгуулалтад оруулж, эх орны бүтээн байгуулалт болон уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, замын салбаруудад ажиллуулж ажлын байраар хангаж орлоготой болгох улмаар ажил хөдөлмөрийн дадал олгохыг зорьж байгаа юм байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр Монголын Залуучуудын Холбооны орон нутгийн салбар нэгжүүдэд албан тоот, удирдамж явуулаад байгаа бөгөөд аймгийн Залуучуудын Холбоо сум, орон нутгийн залуучуудад хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэх, бүртгэл явуулах, бригадын зохион байгуулалтад оруулах ажлыг зохион байгуулах ажил одооноос явагдаж эхэллээ. Мөн бригадын зохион байгуулалтад орсон залуучуудыг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд мэргэшүүлэх сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш