Оросын Холбооны Улсын Сочи хотноо ирэх сарын 7-ноос 23-ны хооронд явагдах өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр Чинбатын Отгонцэцэг, Болдын Бямбадорж нар оролцохоор болсон билээ. Өнөөдөр тэд хүндэтгэлтэйгээр төрийн далбаагаа гардан авлаа. Ёслолын ажиллагаанд анхны олимпод оролцсон баг тамирчид хүрэлцэн ирсэн байна.