Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 27-нд болж хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар анх удаа нийслэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг тооллого хийх, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Нийслэл 2008 онд үл хөдлөх хөрөнгөө тоолж байсан бөгөөд татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж чадаагүй байсан байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сантай болсноор далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажил болсон гэж зохион байгуулагчид үзлээ.
Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн төсөвт 2,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлснээс гадна 2 900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор нийслэлд 2,8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа гэж тоолсон боловч энэ үнэлгээ бодит үнэлгээ болж чадахгүй гэж удирдлагын зөвлөлийн гишүүд үзсэн юм.
Учир нь иргэд татвар бага төлөхийн тулд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө бодит үнэлгээнээс доогуур үнэлдэг, эсвэл банкны зээлд хамрагдахын тулд хэт өндөр үнэлэх явдал цөөнгүй байдаг байна. Үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө бол нийслэлийн эдийн засгийн чадамжийг харуулах нэг үзүүлэлт болдог учраас цаашид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага байгааг удирдлагын зөвлөлийн гишүүд хэллээ. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгосон журам боловсруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.