logo
Өрхийн эмнэлэгүүд цагаан сараар 10-16 цагийн хооронд ажиллана

Өрхийн эмнэлэгүүд цагаан сараар 10-16 цагийн хооронд ажиллана

2014/01/30
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн баярын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 01 дугаар сарын 30 -ны оройн 20.00 цагаас 2014 оны 02 сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр 320981 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллаж эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийн, иргэдээс санал хүсэлт хүлээн авч гомдол барагдуулан ажиллахаар боллоо.

2014 оны 01 сарын 30-ны өдрөөс 2014 оны 02 сарын 03-ны өдөр хүртэл Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн  Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн  кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш