XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон ерөөл бэлгээр дүүрэн өдрүүдийн босгон дээр Шинэчлэлийн Засгийн газар ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр улсын хэмжээнд 209 мянга орчим ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхээр боллоо.