logo
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувьд лиценз олгогджээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувьд лиценз олгогджээ

2014/02/03

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байна. 

Нийт нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан. Харин 2014 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.6 хувь, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзлэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэр төрлөөр нь авч үзвэл алт 35.3 хувь, барилгын материал 21.0 хувь, нүүрс 17.3 хувь, жонш 12.7 хувь, төмөр 4.2, гянтболд 2.1 хувь бусад 8.0 хувийг эзэлж байна. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Гэтэл нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 74.1 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай нь 17.8 хувь, хамтарсан хөрөнгө оруулалттай 8.1 хувийг эзлэж байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш