logo
116 настай онгон эмээ сүйт бүсгүй шиг оршуулахыг захижээ

116 настай онгон эмээ сүйт бүсгүй шиг оршуулахыг захижээ

2014/02/03

Украины хамгийн өндөр настан буюу 116 настай нэгэн онгон эмээ хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэнэ. Гиннессийн дээд амжилтын ном ёсоор манай гарагийн хамгийн өндөр настай хүнээр Японы иргэн, 115 настай Мисао Окава тодроод байгаа билээ.

Харин Украины Коломыя хотод амьдардаг, 1897 оны хоёрдугаар сарын 14-нд төрсөн Екатерина Козак эмээ түүнээс жилийн өмнө мэндэлснээрээ дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх учиртай билээ.

Украины баруун хэсгийн Хотомир тосгонд төрсөн тэрбээр 116 наслах хугацаандаа дэлхийн хоёр дайныг үзэж, туулжээ.Түүний том эгчийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман руу ажил хийлгэхээр аваад явсан байна. Тэндээс эгч нь эргэж ирээгүй бөгөөд том эгчийнхээ хоёр охиныг өсгөж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганад хүргэх үүрэг Екатеринагийн толгой дээр буусан байна.

Магадгүй үүнээс болоод тэр нөхөрт гарч чадаагүй байх. Одоо тэрбээр өсгөсөн охидоос нь төрсөн, 61 настай ач хүү Ярослав Бурякындаа байдаг гэнэ.“Эмээ хөрш тосгоныхоо нэг залуутай уулздаг байсан гэсэн. Гэтэл тэр нь эмээгийн нэг зүйлийг хулгайлчихаж л дээ. Тэр цагаас хойш эмээ эрчүүдэд итгэхээ больсон гэсэн” хэмээн ярьсан байна.

Үнэхээр Екатерина эмээ нэг ч эр хүнтэй уулзаж, учирч байгаагүй ажээ.“100 хүрснийхээ дараа эмээ маань байсгаад л үхэл хаяанд ирлээ гэж ярих болсон. Тэгэх бүртээ миний амьдралд ганц ч эр хүн байгаагүй болохоор сүйт бүсгүй шиг оршуулаарай хэмээн захих болсон. Бид бүр хуримын даашинз худалдан авч, эмээ минь таарч байгаа эсэхээ мэдэх гэж толины өмнө эргэлдсэн” хэмээн ач хүү нь өгүүлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш