logo
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан: Энэ сард түлшний үнэ 25 төгрөгөөр нэмнэ

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан: Энэ сард түлшний үнэ 25 төгрөгөөр нэмнэ

2011/09/07
ОХУ нефть болон нефть бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг тонн тутамд 5.9 ам.доллараар нэмсэн. Энэ нь манай зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар албаны хүмүүс, эдийн засагчдын байр суурийг сонслоо.
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан: Энэ сард түлшний үнэ 25 төгрөгөөр нэмнэ
-Түлшний үнийг өнгөрсөн наймдугаар сард хотод 100, алслагдсан аймаг, тариалангийн бүс нутаг, улсын нөөцийн хадлан тэжээл бэлтгэх газруудад 50-60 төгрөгөөр буулгасан. Энэ сард АИ-80, АИ-92 түлшний үнийг урьдчилсан байдлаар 25 төгрөгөөр нэмэхээр тооцож байна. ЭБЭХЯ-ний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ. ОХУ-тай хилийн үнийг тогтвортой байх талаар гэрээ хэлэлцээрийн явцад тохиролцоонд хүрсэн. Тиймээс ОХУ-д түлшний гаалийн татвар нэмэгдснээр манайд түлшний үнэд нэг их нөлөөлөхгүй.
Газрын тосны газрын Бүтээгдэхүүний газрын дарга  Б.Магсар: АИ-80, АИ-92 бензиний үнэ л  нэмэгдэнэ
ОХУ-ын дээрх шийдвэр манайд бага зэрэг нөлөөлнө. Гэвч дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй. АИ-80, АИ-92 бензиний үнэ л  нэмэгдэнэ. Гэхдээ хэзээ нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Ц.Баяр www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш