Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэх тухай” А/47 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ард түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Нийслэлийн өмчид шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламж, эд хөрөнгийг хүснэгтээр танилцуулъя.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ШИНЭЭР БҮРТГЭХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА | |||||
Хөрөнгийн нэр | Хүчин чадал | Ашиглалтад авсан огноо | Нийт үнэ | ||
хэмжих нэгж | биет хэмжээ | ||||
Эмнэлгийн барилга | мкв | 11169 | 2013 | 6,596,649,602.00 | |
Гадна дулааны шугам | м | 357 | 2013 | 311,956,900.00 | |
Гадна цэвэр усны шугам | м | 117.2 | 2013 | 21,456,165.00 | |
Гадна бохир усны шугам | м | 76 | 2013 | 3,587,179.00 | |
Дизель станц | ш | 1 | 2013 | 135,677,184.00 | |
Асфальт бетон зам | мкв | 750 | 2013 | 68,277,154.70 | |
Явган зам | мкв | 730 | 2013 | 23,738,881.30 | |
Зүлэгжүүлсэн талбай | мкв | 380 | 2013 | 7,448,000.00 | |
Эмнэлгийн гадна гэрлэн хаяг | мкв | 60 | 2013 | 21,642,500.00 | |
Дүн | 7,190,433,566.00 | ||||
|