Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс “Ухаалаг хот” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга А/58 дугаар захирамж гаргаж, захирамжаар 2014 онд "Ухаалаг хот" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих, “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж нэвтрүүлэх, төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн цахим нэг цонх бий болгох, газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хангамж зохиох зэрэг төрийн үйлчилгээг сайжруулах, хялбарчилхад чиглэсэн 20 гаруй ажлыг хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД
САНХҮҮЖИХ УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг |
1 | Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж | 2014 | 30.0 |
2 | Нийслэлийн нэгдсэн сүлжээнд аудит хийх | 2014 | 79.0 |
3 | Нийслэлийн нэгдсэн сүлжээний төгсгөлийн төхөөрөмжүүдийг шинэчлэн суурилуулах | 2014 | 70.0 |
4 | Нийслэлийн нэгдсэн сүлжээний зангилаа хэсгүүдэд тоног төхөөрөмж суурилуулах | 2014 | 70.0 |
5 | Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг цахим хэлбэрээр нэгтгэх, төсөвт байгууллагуудын санхүүгийн ажилтнуудыг онлайн сургалтанд хамруулахад шаардлагатай программ хангамж, сервер бусад тоног төхөөрөмж | 2014 | 14.0 |
6 | Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх | 2014 | 140.0 |
7 | Иргэдийн цахим нэг цонх бий болгох | 2014 | 60.0 |
8 | Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем | 2014 | 60.0 |
9 | Ухаалаг төхөөрөмжинд зориулсан цогц систем | 2014 | 50.0 |
10 | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын видео хурлын ситем | 2014 | 249.0 |
11 | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн данс систем | 2014 | 400.0 |
12 | Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах Шилэн тендер систем | 2014 | 100.0 |
13 | Ulaanbaatar.mn-ийг шинэчлэн, сайжруулах | 2014 | 19.0 |
14 | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэх | 2014 | 128.0 |
15 | Нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байгаа дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбох /Баянгол, Багахангай, Налайх, Багануур/ | 2014 | 1,449.0 |
16 | Нийслэлийн Дата төв төслийг хэрэгжүүлэх | 1,282.0 | |
16.1 | Нийслэлийн Дата төвийн ерөнхий дизайн боловсруулах | 2014 | 25.0 |
16.2 | Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дата төвийн нууцлал хамгааллын шийдэл боловсруулах | 2014 | 25.0 |
16.3 | Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх | 2014 | 280.0 |
16.4 | Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж | 2014 | 200.0 |
16.5 | Нийслэлийн Дата төвийн хяналтын төв бий болгох | 2014 | 25.0 |
16.6 | Нийслэлийн Дата төвд нэмэлт сервер авах | 2014 | 200.0 |
16.7 | Сүлжээ, сервер, системийн нэгдсэн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэх | 2014 | 140.0 |
16.8 | Нийслэлийн Дата төвд Мэдээлэл хадгалах дэд систем бий болгох | 2014 | 75.0 |
16.9 | Газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хагамж | 2014 | 312.0 |
ДҮН | 4,200.0 |