logo
МАХН-ын гишүүд М.Энхболдод шаардлага хүргүүллээ

МАХН-ын гишүүд М.Энхболдод шаардлага хүргүүллээ

2014/02/06
МАХН-ын хэсэг гишүүд тус намын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Ардын Намын дарга М.Энхболд танаа
 
Сүүлийн үед МАН-ын зарим удирдах албан тушаалтан МАХН-ын дотоод асуудал, нэр хүндэд бүдүүлгээр халдаж, мөн манай намын нэрийг барьсан хөлсний этгээдүүдийн явуургүй үйл ажиллагааг өөгшүүлэн зохион байгуулж буй үйлдлийг эрс няцааж дараах шаардлагыгхүргүүлж байна.

Нэг. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын үйл ажиллагаанд  өөр нам, улс төрийн хүчин хөндлөнгөөс оролцох нь хууль зөрчсөн ажиллагаа мөн.  МАХН бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Монгол Улсын хуулийн дагуу бүхий л үйл ажиллагаагаа явуулж байгаа улс төрийн нам билээ. МАХН-аас гарч танай намд ил далд хүчин зүтгэх болсон Н.Ганзориг, Б.Цэрэндорж, Г.Баярсайхан нарМАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах тухай үл бүтэх атгаг санаа агуулан Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж хүргүүлсэн нь танай Монгол Ардын Намаас зохион байгуулалттайгаар турхиран өрсөлдөгч намынхаа нэр хүндэд халдсан эрээ цээргүй үйлдэл гэж үзэх бүрэн үндэстэй юм. Дээр дурдсан нэр бүхий ашиг хонжоо хайгчид бол нэгэн цагт МАХН-ын гишүүн байснаа  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ мэдэгдэж салж явсан бөгөөд Улс төрийн намын тухай хууль болон МАХН-ын дүрмэнд заасан ёсоор “... Тухайн намын үзэл бодлыг дагахгүй, хүлээн зөвшөөрөхгүй...” гэдгээ мэдэгдсэн тул дээрх иргэд МАХН-аас албан ёсоор гарч, энэ намд гишүүнчлэлгүй болж, арга буюу МАН-ын хаяа бараадсан урвагчид гэдгийг олон нийт сайн мэднэ.

Хоёр. МАХН-ын үйл ажиллагааг харлуулах өчүүхэнсанаатайтанай намын зарим удирдлага Говь-Алтай аймагт болсон дахин сонгуульд хуулийн дагуу шударгаар өрсөлдөх бус, харин “үр могойгоо алах гэж”  оролцож явна гэх ухуулга сурталчилгаа хийсэн нь дээр нэр дурдсан өөрийн бодолгүй хүмүүсийн “МАН-ын саналыг хувааж болохгүй” гэсэн уриатай утга ижил бөгөөд өчүүхэн хүмүүсийн улс төрийн бохир өдөөн хатгалга, ил тодоор өдөөн турхирсан үйлдэл гэдэг ньхэнд ч ойлгомжтой байгаа юм. Энэхүү зохион байгуулалттай үйл ажиллагаа нь МАХН-ын гишүүдийн болон 2012 оны сонгуулиар МАХН-ын төлөө саналаа өгсөн 250 гаруй мянган сонгогчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгааг Танд сануулая. Түүнчлэн үзэл бодол, итгэл үнэмшлээ худалдсан урван шарвагчдаар дамжуулан ард иргэдэд буруу, сөрөг мэдээлэл өгөх гэсэн нь илтэд хоцрогдсон бохир арга барил тул Таныг өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, МАХН-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүдүүлгээр нөлөөлөхийг оролдох үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Гурав. МАХН-ын гишүүд бидний тавьсан шаардлагыг үл огоорч, цаашид МАН-ын зүгээс болон хөлсний этгээдүүд ашиглан манай намын нэр хүндэд халдсан бохир оролдлогоо үргэлжлүүлэх аваас хуулийн байгууллагад хандан таны болон танай намын удирдлагуудынхууль бус,бусармаг үйл ажиллагааг илчлэн тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ГИШҮҮД

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш