logo
H1N1 вирусийн халдварын вирусээр өвчлөөгүй нь батлагдав

H1N1 вирусийн халдварын вирусээр өвчлөөгүй нь батлагдав

2014/02/10
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэн томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тус аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн. Дээрх иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Мөн дээрхи өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Өлгий сумын иргэн Б /20 настай, эрэгтэй/ томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварын онош батлагдаагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш