“Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжжээ. Хөтөлбөрийг хамтарч батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв. Хөтөлбөрийн биелэлтийг жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг мөн үүрэг болгосон байна.
Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, банкуудын үйл ажиллагааны шударга, зохистой байдлыг хангуулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, энэ салбарын дэд бүтэц, хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага гарч байгаа аж.
Тухайлбал инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгахын тулд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг шат дараатай бууруулах, индекст голлох нөлөөтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж, оновчтой хуваарилан, нийлүүлэлтийг жигд хангаж, үнийн хэлбэлзлийг бууруулах бодлого баримтлах юм байна.
Мөн Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Бичигтийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хэрэглээний үнийн индекст голлох нөлөөтэй импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана. Төрийн мөнгөний болон төсвийн бодлогыг уялдаатай, мөчлөг сөрсөн байдлаар явуулж, инфляцийг нам, тогтвортой байлгах макро нөхцөл бүрдүүлэх юм.
Хөтөлбөрийг 2011-2013 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үүний дүнд инфляцийн түвшинг энэ онд нэг оронтой тоонд, 2012 онд 8 хувь, 2013 онд 5 хувьд хүргэнэ гэж тооцоолж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.2 хувиар буурч, зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 нэгж хувиар, өмнөх улирлаас 2.1 хувиар буурсан гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн түвшин хадгаламжийн хүүгийн бууралтаас илүү хурдацтай байгаа нь банкуудын зээлийн хүүгийн зөрүү буурч байгааг харуулж байна. Мөн валютын зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн түвшин ч буурах хандлагатай байна.
Shuum.mn