logo
Сайд Л.Болд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Сайд Л.Болд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

2014/02/11
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн урилгаар 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын зорилго нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлалын хувьд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход оршино. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, Монгол Улс, БНСУ-ын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг солонгосын талд хүсэлт болгоно.

Мөн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хооронд Зөвлөлдөх механизмтай болох, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдал, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга зэрэг асуудлаар санал солилцоно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш