logo
“Анирлагч” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

“Анирлагч” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

2014/02/11
Монголын кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогын жагсаалтыг  "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-аас долоо хоног бүр танилцуулдаг болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Тэрээр энэ удаад "Тэнгис" кино театрд гарч байгаа кинонуудын мэдээллийг зарлсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” зэрэг кинонуудын гарч байгаа юм байна. Түүнчлэн "Өргөө" кино театрт зөвхөн "Зоорь", болон энэ сарын 5-ны өдрөөс эхлэн "Анирлагч" кино нэмж гарч эхлээд байгаа аж. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт хамгийн их орлого олсон киногоор “Зоорь ” 121,221,970  төгрөгийн ашиг олсоноор тэргүүлсэн байна. Тэгвэл үүний араас нээлтээ хийгээд 2 хонож байгаа "Анирлагч" кино үзэгчдийг байлдан дагуулж жагсаалтын хоёрдугаарт бичигдэн 18,145,442 төгрөгийн ашиг олсон байна.

   Хүн байгалийн нандин холбоосыг урнаар илэрхийлэн гаргасан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн юм. Мөн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг "Амар Медиа" продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа тоглосон. Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар хүн бүхэн өөрийн гэсэн “Амьдрах хуультай” байдаг гэдгийг өгүүлсэн энэхүү кинондоо Хосзаяа, Хунзаяа хэмээх бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл энэ хууль нь хэн бүхэнд амьдрах эрх олгодог ч байгаль эх хариуд нь тэдний үйлийн үрийг дэнсэлдэг ажээ. Нэг талаас эрх чөлөөндөө эрдэж,хүсэл тачаалдаа умбаж чадах ч нөгөө талдаа тэнгэр газрын дунд оршин буй хөдөлгөөн бүр дархлагдсан нэгэн хуулинд захирагддаг тухай энэ кино өгүүлнэ. Гагцхүү хайрын олон анир бидний амьдралын эргэн тойронд дуурсдаг билээ. Та зүрх сэтгэлээсээ анирлавал мөнхийн хайрын гэрч болох ажээ.

Ингээд та бүхэндээ кинонуудын ашиг орлогыг жагсаалтаар хүргье.

Киноны жагсаалт

Өмнөх орлого

1.30-2.06

1

Зоорь

 

121,221,970

2

Анирлагч

2 сарын 5-ны өдрөөс

18,145,442

3

Шарга даага

4,522,736

5,584,478

4

Кино шиг амьдрал

15,452,000

2,467,621

5

Үхэл амьдралын зааг

 

1,046,818

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш