Иргэн Т.Сайнжаргалтай түүнд эрүү эрүү үүсгэсэн талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Та өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т өгсөн. Харин АТГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаасан байдаг. Энэ талаар?
-Сайн, сайн байна уу. Тийм ээ, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ерөнхий сайдын багцад тусгагдсан төсвийн хөрөнгийг төсвийн хуульд байхгүй эх үүсвэрт буюу зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй 40 гаруй хуудас материалыг шалгуулахаар АТГ-т өгсөн. “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр, “Бумбардай” комплекс цуврал ном зэрэгт 500 гаран сая төгрөгийг тендергүйгээр санхүүжүүлсэн асуудлыг 40 гаруй хуудас бүхий нотлох баримтын хамтаар АТГ болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгсөн. Н.Алтанхуягт холбогдох нотлох баримтыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан нь түүнийг гүтгэсэн гэсэн шууд үндэслэл болохгүй гэж үзэж байгаа.
-Бусад хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт гарсан уу?
-АТГ-аас гадна УИХ-ын даргад хүргүүлсэн материалыг З.Энхболд дарга Үндэсний аудитын газраар шалгуулахаар шилжүүлсэн. Аудитын газар 2013 оны төсөвт хяналт шинжилгээ хийчихээд удахгүй дүгнэлтээ өгөх байх. Мөн УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлт гараагүй байгаа гэх мэтчилэн бидний шалгуулахаар хандсан Н.Алтанхуягт холбогдох материалуудыг шалгаж дуусаагүй байгаа юм.
-Тэгэхээр иргэн Б.Энхбаяр та хоёрт эрүүгийн хэрэг үүсгэсэн байх юм. Энэ талаар?
-Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтэд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нарт эрүүгийн хуулийн 111.2-т заасан гэмт хэрэгт шалгуулах тухай хэмээн гарчиглан өргөдөл гаргасан байна лээ. Тэр өргөдөл нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст очсон байсан. Түүнээс хойш өнгөрсөн долоо хоногт Б.Энхбаярт эрүү үүсч, өнөөдрөөс надад эрүү үүсгэж байна. Тухайн өргөдөлд Ерөнхий сайд нэр төр, алдраа сэргээлгэнэ, өөрийгөө гүтгэлээ гэсэн нь сонирхолтой юм.
-Тэгвэл та хоёр Ерөнхий сайдыг гүтгэсэн хэрэг үү?
-Одоо тэгж таарч байх шиг байна. Уг нь бид Н.Алтанхуяг гэдэг хувь хүний асуудлыг хөндөж яриагүй, тухайн медиа хөтөлбөр болон цуврал номыг санхүүжүүлсэн нь буруу, санхүүжүүлэх ёсгүй гэдэг зүйл яриагүй юм шдээ. Харин тухайн хоёр ажлыг санхүүжүүлэхдээ төсвийн тухай хууль, тендерийн тухай хууль, бараа үйлчилгээ худалдан авах зэрэг хуулиудыг ноцтой зөрчсөн байж магадгүй сэжиг, баримт байгаа тул шалгаж өгөхийг, иргэдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй мэдээллэхийг л хүссэн юмсан. Гэтэл өөрсдөө буруутан болж сүүлдээ хэрэгтэн болох тийшээгээ асуудал эсрэгээр эргэж байх шиг байна.
Иймэрхүү байдлаар төсвийн зарцуулалтыг ил тод, хяналттай болгох гэсэн, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангахын төлөө зүтгэсэн иргэдээ төрийн нударгаар нухчин дарах, өөрийн дэргэдэх харъяа хууль хүчний байгууллагуудаар дарамтлуулах гэсэн оролдлого нь ардчилсан улсад нөгөө хүний эрх, эрх чөлөө гэдэг ойлголтыг уландаа гишгэсэн ардчилсан комунизм болсон мэт сэтгэгдэл төрж байна шүү. Нөгөө талаас би Н.Алтанхуягийг тагжгар намхан, тарган туранхай, царай муутай гэх мэтээр нэр төрд нь халдсан, гутаах гэсэн үг хэллэг хэлээгүй гэдгээ сайн мэдэж байна. Бас тэр шалгуулахаар хандсан баримт материал дотор Н.Алтанхуягт холбогдох ямар нэг бидний зохиосон, нэмсэн, хачирласан, бодит байдлаас зөрүүтэй нэг ч баримт байхгүйг холбогдох хуулийн байгууллагынхан өөрсдөө тогтоож нотолсон байгаа. Ийм байхад яахаараа би хүн гүтгэсэн болдогийн ер нь. Хэрвээ зориуд худал баримт зохиож хүнийг гутаасан бол хүн гүтгэсэн, доромжилсон болох байсан байх даа тийм үү?
-Та тэгээд өмгөөлөгч авсан уу. Өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Яг одоогоор өмгөөлөгч аваагүй байна. Удахгүй өмгөөлөгч авна даа. Харин өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан.
-Цаашид хэрэг хэрхэн шийдэгдэх бол?
-Нэг зүйлийг тодорхой хэлэхэд бидэнд холбогдох хэрэг яаж ч шийдэгдсэн бай Монгол улсын иргэд өөрт цугласан баримт нотолгоотой эх сурвалжийг холбогдох хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхээ эдэлснийхээ төлөө ийнхүү хууль бусаар Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн яллагдахгүй байх ёстой. Ардчилсан төр засаг гэж байдаг л юм бол иргэн хүнийхээ төрдөө шалгуулахаар баримт материал өгсөнийх нь төлөө яллана гэдэг бол байж болшгүй зүйл.
Ингэхэд ер нь хардах эрх бидэнд байгаа биз дээ. Тэгээд ч ямар Н.Алтанхуягийг гэмт хэрэгтэн, хулгайч энэ тэр гэж хэвлэлийн хурал дээр хэлсэн биш ямар, үгсэн хуйвалдсан байж болзошгүй зүйл байна, шалгах шаардлагатай л гэж хэлсэн шүү дээ. Тэгж ярих юм бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүртэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг мөнгө угаасан хэмээн ярьж л байсан биз дээ. Тэгвэл эхлээд Хууль зүйн сайддаа “ хүн гүтгэсэн” гэдгээр хэрэг үүсгээд шалгах хэрэгтэй шүү дээ. Тийм л шударга юм бол.
Эх сурвалж http://www.info.mn -Сайн байна уу. Та өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т өгсөн. Харин АТГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаасан байдаг. Энэ талаар?