logo
Инновацийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Инновацийн тухай хуулийн төслийг дэмжлээ

2011/09/08
“Инновацийн тухай хууль”-ийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
6 бүлэг, 18 зүйлтэй хуулийн төсөл батлагдсанаар манай улсад инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох чухал алхам болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үзэж байна. 
Тухайлбал шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог хөгжлийн шинэ шатанд гаргах, өрсөлдөх чадвартай мэдлэг шингэсэн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэх, үндэсний аж үйлдвэрийн салбарт технологийн шинэчлэл хийх, экспортод чиглэсэн өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтой юм.
Одоогоор улсын захиалгат болон улсын бүртгэлд бүртгэгдсэн инновацийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний жил ойролцоогоор 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш