YouTube нь үйлчилгээнд бүртгүүлсэн хүн болгон видеоматериалаа тавьх, сэтгэгдлээ бичиж болох, мөн бүртгүүлээгүй ч бусдын оруулсан кино клип бичлэг зэрэг олон төрлийн видео материалыг үзэж сонирхох боломжтой өргөн олныг хамарсан сүлжээ юм. Хэрэглэхэд энгийн бас хялбар байдаг нь YouTube-г олон нийтийн дунд маш хурдан түгээсэн ба хэрэглэгчдийн тоогоор дэлхийд гуравт орох болгожээ. Учир нь энд мэргэжлийнхэн болон сонирхогчидын хийсэн бичлэг кино гээд бүхий л видео зэрэгцэн оршдог билээ.
YouTube-г 2005 оны 02 сарын 14 өдөр Chad Hurley, Steve Chen, Jawed Karim нар АНУ-ын Калифорни мужын Сан-Матео хотод анх байгуулжээ. Тэд Flash Video технологийг ашиглан нилээд чанартай бичлэгүүдийг бага зэргийн хүрээнд түгээж эхэлсэн боловч энэхүү төсөл нь сохирхол татахуйц чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх нэгэн боломжийг олон нийтэд өгсөн бөгөөд статистик үзүүлэлтээрээ ижил төстэй MySpace сайтыг ардаа орхисон байдаг. YouTube-д 2005 оны 04 сарын 23 өдөр хамгийн анхны видео болох Ж.Каримын 18-секундын ролик болох Сан-Диего зоопаркт хийсэн бичлэг тавигджээ.
2006 оны 11 сард YouTube –г Google компани худалдан авсан бөгөөд түүний ерөнхий дизайныг өөрчилжээ. YouTube –н хэрэглэгчид бичлэгээ нилээд хэдэн төрлийн түгээмэл форматаар оруулж болох болсон ба хялбар аргаар хуулан түгээх ашиглах боломжийг илүү боловсронгуй болгож өгсөн байна. Энэ нь уг сайтыг олон нийтийн сүлжээнд хэрэглэхэд илүү дөхөм болгосон ба 2011 оны 5 сарын байдлаар YouТube дээр 1 миунутанд 48 цагийн хоногт – 69 120 цагийн видео материал ачаалагдаж байна гэсэн статистик мэдээ байдаг. Харин 2012 оны байдлаар өдөр бүр уг сайтад 4 тэрбум хүн зочилж байна гэсэн тооцоог бас гаргажээ.
Мөн бүртгүүлсэн хэрэглэгчид үзсэн бичлэгийнхээ тухай сэтгэгдлээ бичих, бусдын сэтгэгдлийг үнэлэх, бичлэгт үнэлгээ өгөх зэрэг дав уу талтай. YouTube нь АНУ-ын улсын зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн агууллагатай бичлэгийг хориглодог. Өнөөдөр YouTube телевизтэй зэрэгцэхүйц медиа болон хувирчээ. Олон медиакомпаниуд YouTube-д өөрсдийн албан ёсны хаягаа нээж энэхүү сүлжээгээр дамжуулан бүтээгдхүүнээ түгээх болсон байна. YouTube болон түүний хэрэглэгчдэд нэгэн шалгуур ёс зүй байдаг тэр бол хэт үндэсний үзэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах завхайрал хүчирхийлэлийн ямарваа нэгэн агуулгагатай бичлэгийг оруулж түгээхгүй байх юм.