Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд өнөөдрөөс өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыгхориглож байна. Үүнд:
•Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
•Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар 9 сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ.