logo
Нийслэлд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

2014/02/15
 Нийслэлийн Засаг дарга зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 90 721 зам тээврийн ослын дуудлага хүлээн авснаас Улаанбаатар хотод 87 354, орон нутагт 3 367 дуудлага бүртгэсэн нь улсын хэмжээнд 7.2 дахин, Улаанбаатар хотод 7.8 дахин өссөн үзүүлэлт гарчээ.  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд орон нутагт 306 хүн буюу 72.3 хувийг, нийслэлд 117 буюу 27.7 хувийг эзэлж байна хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан мэдээллээ.

Үүнээс Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас нас барсан иргэдийн 80 нь явган зорчигч, 18 нь жолооч, 19 нь тээврийн хэрэгслийн зорчигч байсан бөгөөд ослын 11.9 хувь нь замын гэрэлтүүлэггүй болон гэрэлтүүлэг хангалтгүй гудамж замд үйлдэгджээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд амь насаа алдсанаас 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна. Улсын болон нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 3 жилд гарсан зам тээврийн осол, ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоон үзүүлэлтээс харахад замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэх, зам тээврийн ослын улмаас ялангуяа явган зорчигчийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал ихсэх хандлагатай байгааг албаныхан хэллээ.  

Мөн зам тээврийн осолд өртсөн бага насны хүүхдийн 70 орчим хувь нь авто тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан нь эцэг эхчүүд бага насны хүүхдийг автомашиндаа авч явахдаа зориулалтын суудалд суулгаж хэвшихгүй байгаатай холбоотой аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш