Уг тоглолт 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг,ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг 3 дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна. Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьсан юм байна.
Ингээд “Монгол Мөхөшгүй” тоглолтын уран бүтээлчид өнөөдөр 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийх гэж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.