Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид өнгөрөгч 7 хоногт хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд www.myjob.mnсайтаар дамжиж нийт 129 ажил хайгч бүртгүүлснээс 86 нь ажлын байранд зуучлагдсан. Хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас шинээр 84нээлттэй ажлын байр зарлагдлаа.
Мөн Залуучуудын бүтээн байгуулалтын бригадад бүртгэх ажил 21 аймаг, 330 сумдад эрчимтэй үргэлжилж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо эрс нэмэгдэж байна.
Иймээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид ажил хайгчаар бүртгүүлсэн болон бүртгүүлж амжааагүй ажил хайгчид Монголын Залуучуудын Холбооны төв байр, 103 тоотод очиж одоо байгаа, шинээр зарлагдсан нээлттэй ажлын байруудаас сонголтоо хийхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэргэжлийн зөвөлгөө, сургалтанд хамрагдах, бүтээн байгуулалтын бригадад бүртгүүлж, улс эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох бүрэн боломжтой юм.