Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд хагаст солигдмол үүлтэй, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар өдөртөө 22-27 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Улз, Халх голын сав газраар өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2014 оны 2 дугаар сарын 19-нөөс 2014 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 19-21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 20-ноос хүйтний эрч суларна.